2008-09-12
tji-n blogoos avav-Zogsolt1,2

Зогсолт

Байз даа...

Түр хүлээ!

Би өөртөө зогсолт өгмөөр байна

Санаж байна

Сэтгэл яг ингэж анирдахад

Цаг ямагт намайг живүүлэх

Царцанги сүнстэй саарал хүмүүс урсч байсан

Тэдний хөггүй инээмсэглэл,

харц

бас царай

Энэ бүхэн урьд нь

Этгээд мөртөө зүүд шиг

Заавал өрнөж байсныг

... Тийм ээ

            Дүр эсгэх хуурамч харцнууд

            Дотроо халхалсан хиймэл үзэмжүүд

Тэнгэр минь хүлээ л дээ

Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог

Хэрхэхийн тухай утга ч хийсэн одог

Бид нэг л замыг давтаад байна

Бийр будаггүй амьдралын цаг хугацаа

Бүгдийг "хүн" гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна

Бид орон зайн тоглоом болж

Бие мөхөс оюун зайд хүүрнэл болон хувирч байна

Авралт ухаарал чи зүүднээс минь сэрээгээд

Аянга буулган ниргээд өгөөч

Аан ...

            Ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн байж

Зурсан зураг, заяа тавилан тэгээд надад

... үгүй ээ,

би энд л зогсолт өгмөөр байна

Зуурхан ч гэсэн

Бүх зүйлийн өнгө, хэмнэлийг умартан

Би өөрөөр ухаармаар байна

Өөрийгөө!

Байз хүлээ намайг...

 

 

ZOGSOLT-1

Яг энэ уруул
Яг энэ харц
Яг энэ х
өшиг
Энэ б
үхэн урьд нь тохиолдож байсан
Б
үх зүйл давтагдал мэт санагдах тэр мөчид...

...
Байз даа
Би
өөртөө зогсолт өгье
Санаж байна
Яг тийм
“Сар яг ингэж гэрэлтэхэд
Чи гарыг минь атгасан ш
үү дээ”
Энэ б
үхэн урьд нь
Этгээд м
өртөө өрнөж байсан
Чиний харц
Бас уруул
Чимээг
үй дотносол тань ийм байсан
Х
үлээ,
Х
үлээ л дээ
Хэмжээс б
үхэн цаг хугацаатайгаа зогсог!
Бид нэг л замыг давтаад явна
Бийр будагг
үй амьдралыг
Цаг хугацаа арчин
Бидний “х
үн” гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна
Үзэг цаас, гашуун давамгай онгод
Үе агшин бүгд урагш хойш хэлбэлзэнэ
Бид орон зайн тоглоом болж
Бие м
өхөс оюун зайд хүүрнэл болон хувирна
Амраг минь чи
Гарыг минь атгалг
үй
Часхийтэл нь чимх!
Аан!...
“Ийм мэдрэмжийг аль эрт т
өлөвлөчихсөн байж”
Зурсан зураг, заяа тавилан гээчид
Би зогсолт
өгмөө
р байна




 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax